Бямба гарагт шилжих шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас БГД, ЧД-т үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион байгуулсан байна.

Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Эдгээр 24 иргэний тав нь өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан ба тус цэнгээний газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насныхан байсан бөгөөд тэдний дунд нэг эмэгтэй, Германы хоёр иргэн байжээ. Хар тамхи хэрэглэсэн Германы хоёр иргэн нь тус цэнгээний газарт DJ хийхээр Монголд ирсэн байна.

Мөн ЧД-т байрлах уг бар, цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн Г нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байжээ. Гэвч тэрээр энэ удаад хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон юм.

ШУУРХАЙ АЖИЛЛАГАА : ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ээлжит хяналт, шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавилаа

ШУУРХАЙ: хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг үйлдэл дээр нь баривчиллааБаянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогдлоо. Хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байв.#ХарТамхитайТэмцэхГазар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ...

Posted by ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар on Saturday, September 7, 2019

Иймд Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ба шөнийн цэнгээний газруудад хийж буй шалгалт үргэлжилж байна.

Манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966 хүн байгаа нь судалгаагаар тогтоогдсон ба эдгээрийн 708 нь байнга хэрэглэдэг гэх дүгнэлт гарчээ. Өнгөрсөн 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдсон бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдсон юм.