Энэ жилийн бүсийн зөвлөгөөн Харилцаа холбооны хөгжил-2018 сэдвийн дор Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 20, 21-нд зохиогдоно.

Зөвлөгөөнөөр төвийн бүсийн аймагт харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм.

Сонирхуулбал, Фэйсбүүк компаний төлөөлөгчид энэ сарын 4-7 өдрүүдэд манай улсад ажиллаж, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллахаар болсон юм.

Манай улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгд, дэлхийд 10-т бичигдэж байна. Гэвч интернет хэрэглээ өсөхийн хэрээр цахим гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 бүртгэгдсэн бол оны эхний хагаст 279 бүртгэгджээ.