Америкийн мотоцикл үйлдвэрлэгч Харли Дэвидсон компани анхны цахилгаан мотоциклоо танилцууллаа.

Миланы мотоциклын шоуны үеэр олонд дэлгэгдсэн ЛивВайр гэх уг мотоцикл нь 2019 онд худалдаанд гарах бөгөөд үйлдвэрлэгчийн зүгээс тодорхой мэдээллийг нууцалж байгаа юм.

Анх 2014 онд танилцуулсан ЛивВайр төсөлд уг мотоцикл нь 17 инчийн дугуй, гялалзсан гадаргуу, Bluetooth холболттой байх бөгөөд дөрвөн секундын дотор 96 км цагийн хурд авч 88 км зам туулах чадалтай гэсэн байна. Үүнээс гадна мотор нь чих дүжирэм чанга дуугүй гэдгээрээ орчин цагийн хэрэглээнд илүү тохиромжтой гэнэ.

Дэлхийн мотоциклын үйлдвэрлэл санхүүгийн хямралд орсон 2008 онд Харли Дэвидсон ч ихээхэн алдагдал хүлээсэн. Мөн тус компани Америк, Хятадын худалдааны дайны золиос болоод буй юм. Гэвч уг цахилгаан мотоцикл нь залуус, эмэгтэйчүүдэд илүүтэйгээр  таалагдаж нэлээдгүй ашиг авчрах төлөвтэй байна.

Эх сурвалж: The Verge, Esquire