Хуавей компани өөрсдийн хөгжүүлсэн HarmonyOS үйлдлийн систем дээр суурилсан Хонор Vision, Хонор Vision Pro ухаалаг телевизүүдээ танилцууллаа.

Хонор Vision телевиз нь Хуавэйгийн Хонгу 818 процессор, 55 инчийн 4K нягтралтай дэлгэцтэй бөгөөд гэрийн ухаалаг удирдлагын дэлгэц болгон ашиглах боломжтой байна. Мөн уг телевизээр цаг агаарын мэдээлэл үзэх, илгээмж шалгаж болохоос гадна гар утсаараа удирдаж болох гэнэ.  

Үүнээс гадна Хонор Vision Pro нь 1080 пикселийн нягтралтай видео дуудлага хийхэд зориулсан камер, зургаан микрофон, зургаан чанга яригчтай гэдгээрээ давуу талтай юм. Эдгээр телевиз нь энэ сарын 15-аас Хятадад худалдаанд гарах ба Хонор Vision 540 доллар, Хонор Vision Pro 680 долларын үнэтэй байна.  

Америкийн хоригоос болж өнгөрсөн тавдугаар сард Гүүгл компани Хуавейгийн андройд үйлдлийн систем ашиглах зөвшөөрлийг цуцалсан юм. Харин Хуавей сүүлийн хоёр жилийн турш хөгжүүлж байгаа үйлдлийн системээр андройдыг орлуулна гэж мэдэгджээ. 

HarmonyOS үйлдлийн систем нь бугуйн цаг, суурин компьютер, нөүтбүүк, гар утас зэрэг бүх төхөөрөмжид ашиглагдах боломжтой юм. Гэхдээ Хуавей компаний мэдээлснээр хэсэг хугацааны турш ухаалаг утаснууддаа андройд системийг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэжээ. 

Эх сурвалж: The verge, CNBC