Английн хааны гэр бүлийнхэн ханхүү Харри, Меган Маркл нарын хааны ордноос явах асуудлын талаар Сандрингхэмийн ордонд хуралдаж, хатан хаан Элизабет тэднийг тусдаа гарахыг зөвшөөрлөө. 

Гэхдээ хэд хэдэн асуудлыг цэгцлэх хэрэгтэй байгаа тул эцсийн шийдвэрийг удахгүй гаргах гэнэ. Уг хуралд ханхүү Чарлыз, Уилльям, Харри нар оролцсон бол Меган Канадаас утсаар холбогджээ. 

Хурлын төгсгөлд хатан хаан хосуудын биеэ дааж, залуу гэр бүлийн жишгээр амьдрахаар шийдсэнийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. 

Энэ удаагийн хурлын үеэр Харри, Меган нарыг гүн, гүнгийн ахайтан биш зөвхөн Суссексийнхэн гэж тэмдэглэсэн нь тэд цаашид цол хэргэмээ авч үлдэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ханхүү Харри, Меган Маркл нар өнгөрсөн долоо хоногт санхүүгийн хувьд биеэ дааж Хойд Америкт амьдрахаар шийдсэнээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: The guardian, CNN