Их Британий Ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын шинээр мэндлэх хүүхэд Америкт татвар төлж магадгүй гэнэ.

Америк улс нь иргэншилд суурилсан татварын системтэй бөгөөд Меган Маркл Америкийн иргэний хувьд татвар төлөх ёстой юм. Мөн түүний хүүхэд ч төрөөд шууд Америкийн иргэн болох учир орлогоосоо шалтгаалаад Америкт татвар төлөх юм байна.

Харри, Меган нарын хүүхэд төрснийхөө дараа Хатан хаан, Диана гүнж болон хааны гэр бүлийн хөрөнгөөс өв залгамжлах магадлалтай бөгөөд үүгээр түүний орлого тооцогдох юм.

Меган Хатан хаанаас авсан алтан бөгж, сүйн бөгжинд ашигласан Диана гүнжийн алмаз, дэлхийн язгууртнууд болон алдартнуудаас авсан хурмын бэлэг, олон сая долларын байшин зэрэгтээ татвар төлөх ёстой гэнэ. Мөн эдгээрийг худалдахаар болбол үндсэн үнэн дээр нь татвар нэмэгдэх юм байна.

Меган Их Британий иргэншилтэй болсноор Америкийн татвараас зайлсхийх боломжтой ч хүүхэд нь 18 нас хүртлээ Америкт татвар төлөх юм.

Америкийн татварын хуульд зааснаар тус улсын иргэн хаана оршин суудгаас үл хамааран өөрийн хөрөнгө нь 200 мянган доллараас дээш, бусдаас бэлгэнд авсан хөрөнгө нь 15.797 доллараас дээш бол татвар төлдөг байна.

Эх сурвалж: CNN