Уолт Дисней кино компани 1955 оны Хатагтай Тэнүүлч хоёр хүүхэлдэйн киног дахин бүтээж байгаа ба кинонд гардаг сиам үүлдрийн хоёр муурны дүрийг хасаж дууг нь шинэчлэх гэнэ.

Учир нь Ази хүмүүсийг дүрсэлсэн уг хоёр муурны дүр арьс өнгөөр ялгаварлах үзлийг сурталчилсан гэх шүүмжлэлд өртсөн юм.

Киноны шинэчилсэн хувилбарын Хатагтайн дүрд жүжигчин Тесса Томпсон, Тэнүүлчид жүжигчин Жастин Теру дуу оруулах бөгөөд Lego Ninjago киноны найруулагч Чарли Бин найруулах юм байна. Харин дуучин Жанелле Монае кинонд зориулж хоёр дуу гаргах гэнэ. Кино ирэх 11-р сард Диснейн үзвэрийн сайтад тавихдах юм.

Дисней компани өнгөрсөн сард албан ёсны үзвэрийн сайтаасаа 1945 оны Өмнөдийн дуу хүүхэлдэйн кино болон 1941 онд бүтээгдсэн Дамбо киноны Жим хэрээний хэсгийг арьс өнгөөр ялгаварлах үзлийг сурталчилсан гэж үзээд хассан байна.

Эх сурвалж: The guardian, Mentalfloss