ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа. Хэнтий аймгийн өвөлжилтийн бэлтгэл 91.7 хувьтай байгаа ба 18 сумын 5.1 сая толгой мал өвөлжих юм. 

Харин Сүхбаатар аймагт 81.3 хувьтай байгаа ба 11760.7 тонн өвс, 525.0 тонн ногоон тэжээл, 2030 тонн үйлдвэрийн тэжээл, 453 тонн гар тэжээл, 15495 тонн давс, хужир, шүү бэлтгэжээ.

Энэ өвөл хилийн зурваст Хэнтий аймгийн 9.8 мянга, Сүхбаатар аймгийн 230.7 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай бүсэд нийт 254.3 мянган мал отроор өвөлжих юм. 

Үүнээс гадна Сүхбаатар аймагт гурван үйлдвэр, цех, гурван ААН, хоршоо, 25 иргэн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 8673 тонн мах борлуулжээ. Үнийн хувьд адуу, үхрийн мах нэг кг нь 5000-5500 төгрөг, хонь, ямааны мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Дэд сайд Ж.Сауле маргааш Дорнод аймагт ажиллана.