МАХН-ын бага чуулган 10:00 цагаас эхэлж, Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Ийнхүү бага чуулганд оролцсон гишүүдийн 91.67 хувийн саналаар Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлжээ.

Тэрээр итгэл хүлээлгэсэн намынхаа нөхдөд талархал илэрхийлж, энэ удаагийн сонгуулийг шударгаар хийж, ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулна гэж хэллээ. Мөн улс төрд итгэх итгэлээ алдсан иргэдийг өөрчилж, шударга өрсөлдөнө гэдгээ амласан байна.

Нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болох ба сонгуулийн зардал нийт 287.6 сая төгрөг байхаар баталжээ.

Нөхөн сонгуульд өрсөлдөх намууд:

  1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  3. Монголын Ногоон Нам
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  5. Ардчилсан Нам
  6. Монгол Ардын Хувьсгалт Нам
  7. Монгол Ардын Нам
  8. Дэлхийн Монголчууд Нам
  9. Монгол Консерватив Нам
  10. Зон Олны Нам
  11. Үнэн Ба Зөв Нам өрсөлдөнө.