Энэ сарын 23-24-нд баруун болон төвийн аймгийн зарим газар, говийн аймгийн хойд хэсэг, 25-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн баруун хэсэг, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно гэж ЦУОШГ-аас мэдэгдлээ.

Салхи 23-нд говь, талын нутгаар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.  

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх гэнэ.

Бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.