Google компаний нийгмийн сүлжээ болох Google плас ирэх оны наймдугаар сард бүрэн хаагдах гэнэ.

Учир нь уг нийгмийн сүлжээний 500 мянган хэрэглэгчдийн ажил мэргэжил, нас, байршил зэрэг мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард алдагдсан бөгөөд компани уг алдааг засах гэж зургаан сар оролдсон юм.

Алдагдсан мэдээллийг буруугаар ашиглаагүй ч Google плас нь бусад Google-ын аппликейшнтэй холбогддог учир хэрэглэгчдийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа гэж үзсэн байна.

Гэхдээ зөвхөн хувийн хэрэглэгчдийн хувилбар нь хаагдаж байгаа ба албан байгууллагад ашигладаг Google плас хэвийн ажиллах юм. Google плас нь 2011 онд Фэйсбүүктэй өрсөлдөхөөр гарч ирсэн ч амжилт олоогүй юм.

Эх сурвалж: CNN, Telegraph