Хов ярихгүй байх

Жинхэнэ жентелмэн өөрийн болон ойр дотнынхныхоо нэр төрийг хамгаалдаг учир хов ярих, цуурхал тараах, бусдыг доош хийхээс зайлсхийдэг байна.

Хичээж ажиллах

Тэд үнэгүй зүйлд дургүй бөгөөд хийснийхээ үр дүнг хүртэхийн тулд хичээж ажилладаг аж.

Бүжиглэж чаддаг байх

Насанд хүрсэн эр хуриман дээрээ Майкл Жэксоны сарны алхааг хийж байвал сайхан харагдах нь юу л бол. Иймээс та эвгүй байдалд орохгүйн тулд романтик бүжиг сурахад илүүдэхгүй шүү.

Эмэгтэйчүүдэд туслах

Эмэгтэй хүн ямар нэг хүнд зүйл барих, эрчүүдэд дээрэлхүүлэх, нохойд боргуулах аль нь ч байсан жентелмэн эр үргэлж тусламжийн гараа сунгах нь зүйтэй. Хэрэв асуудал хурцадвал цагдаа дуудах хэрэгтэй.

Байнга хариу өгөх

Аливаа мессэж, е-мэйл, урилга зэрэгт тэр даруйд нь хариу өгч нөгөө хүнээ удаан хүлээлгэхгүй байх нь зөв.

Өөртөө итгэх, их зан гаргах хоёрыг ялгаж сурах

Их зан: Саймон Коулын дуртай оролцогч нь финалд үлдэх үед гаргадаг бахдалтай инээмсэглэл

Итгэлтэй байдал: Жэймс Бонд

Чөлөөт сэтгэлгээтэй

Хурц ухаанаар ямар ч маргаанд ялж болох хэдий ч жентелмэн хүн бусдын үзэл бодлыг сонсож өөрийгөө хөгжүүлж байдаг.

Баатарлаг байх

Жентелмэн эрчүүд сайн үйлсийн төлөө байшинг шатааж сүйрүүлдэг киноны сайн талын баатар шиг л байдаг.

Бусдыг уйлуулахгүй байх

Найз бүсгүйнхээ нүднээс зөвхөн аз жаргалын нулимс унагах нь жентелмэний гол зарчим байх ёстой.

Эмэгтэйчүүдэд худал хэлэхгүй

Үнэндээ аль хүйс байх нь хамаагүй. Гэхдээ зөвхөн Зул сарын баяр эсвэл найз бүсгүй тань онцгүй үсний засалттай болчихсон үед худал хэлэхэд тохиромжтой. Энэ үед түүнийг сайхан харагдаж байна гээд л хэлчих.

Бүсгүйчүүдэд хаалга онгойлгож суудал тавьж өгөх

Эмэгтэйчүүдэд боловсон зангаа харуулснаар бусад эрчүүд ч таниас үлгэр дуурайлал авна.

Дэгжин хувцаслах-Ямар ч уулзалтад дэгжин хувцаслаж очих хэрэгтэй.

Чангахан гар барьж хүний нүд рүү нь харах

Хоёр жентелмэн уулзаж байхад сулавтар гар барилт, дальтчисан харц хамгийн ичмээр зүйл болно. Учир гар барих үед тэд хүчирхэг байдлаа харуулж итгэлтэйгээр ширтэлцэх ёстой.

Бүсгүйчүүдэд хүрмээ нөмрүүлэх

Энэ ч хуучинсаг мэт боловч эмэгтэй хүний тав тухын төлөө өөрийгөө золиосолно гэдэг жентелмэний бусдад санаа тавьж буйгаа илэрхийлэх гол арга юм.

Бүсгүйчүүдийг гэрт нь хүргэж өгөх

Энэ нь мөн л хуучинсаг мэт боловч соёлтой зангийн илрэл. Эмэгтэй хүнийг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд гэртээ аюулгүй орох хүртэл нь хүлээ. Гэхдээ унтлагынх нь өрөөний гэрэл унтарсны дараа хоёр цаг гаруй усан бороонд зогсох тийм ч боловсон зан биш шүү.

Тооцоогоо түрүүлж хийх

Би төлчихье гэдэг бол жентелмэн эрчүүдийн хамгийн чухал үг. Энэ нь болзоо, бизнес уулзалт, найзуудын цугларалтын аль нь ч байсан зөөгчийг ширээнд тань хүрч ирэхээс өмнө очоод тооцоогоо хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Gentlemen’s journal