Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу анх удаа орон сууц худалдан авсан болон барихад зарцуулсан хөрөнгөний 30 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх орлогоо татвараас чөлөөлүүлдэг юм.

Мөн хүүхдийнхээ их дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийг татвараас чөлөөлүүлэн 10 хувийг буцаан авдаг.

Тэгвэл уг буцаан олголтын материалыг нэгдүгээр сарын нэгнээс авч эхэлсэн бөгөөд татварын буцаалт авах хүсэлтэй иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах юм.

Түүнчлэн орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг Татварын албанаас зөвлөлөө.

Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:

Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд ХХОАТ-ын буцаан олголт авах шаардлага хангасан 69.550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийг олгожээ.