Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор нийслэлийн есөн дүүргийн 41 байршилд 387 цэгээр хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Эдгээр өргөтгөсөн худалдаа нь хичээлийн шинэ жилийг угтан оюутан, сурагч, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлжээ.

Салбар яамны мэдээлснээр бага ангийн сурагчийн дүрэмт хувцас 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах анги 120-130 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. 

Түүнчлэн Хятадад дуурайлган үйлдвэрлэсэн дүрэмт хувцас худалдаалагдаж буй тул иргэд дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж худалдан авалт хийхийг анхааруулж байна.

Өргөтгөсөн худалдаа зохиогдож буй байршлууд:

Дүүрэг Байршил тоо Цэгийн тоо Худалдааны нэр төрөл
1 Багануур 2 12 Үйлчилгээний төвд Хичээлийн хэрэгсэл-2, дүрэмт хувцас-2, бэлэн хувцас-8
2 Багахангай 1 2 Хичээлийн хэрэгсэл -1, Дүрэмт хувцас-1
3 Баянгол 6 25 1.Оргил худалдааны төв 2.Апекс 14-р хороо 3.Билэг их дэлгүүр 15-р хороо 4.18-р хороо Гурван  билэг их дэлгүүр 5. 20-р хороо Хархорин худалдааны төв 6. 14-р хороо Түмэн плаза Хичээлийн хэрэгсэл – 19, Дүрэмт хувцас – 6
4 Баянзүрх 16 110 1. “Амгалан- Жанжин” зах, “Шөнийн” зах, “Оргил”, “Сансар”, “Боса” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, “Скай” зах, “Е-март”, “Баянзүрх”, “Сандэй”, “Дүнжингарав”, “Мөнх”, “Норжин”, “Хас”, “Нарантуул” гэсэн 16 худалдааны төвд үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдаа үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.
5 Налайх 1 5 Соёлын ордонд 5 төрлийн цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдийн  бэлэн хувцасны худалдааг зохион байгуулж байна.
6 Сонгинохайрхан 6 18 1.Толгойтын Сэлэнгэ худалдааны төв, 2.Баянхошууны Жанцан худалдааны төв, 3.Номин, 4.Сансар супермаркет, 5.Шөнийн захын баруун талд хичээлийн хэрэгсэл, сурагчын цүнх,бичиг хэрэг, спортын хувцас, 6.Өүлэн мэнч ХХК-ны хашаанд сурагчийн дүрэмт хувцсаар 18 төрлийн худалдаа явагдаж байна.
7 Сүхбаатар 3 90 1.Сүхбаатарын талбай-60 2. Б.Цэрэндоржийн гудамж -27 3. АСА цирк дээр – дүрэмт хувцас 1 спорт хувцас 1 Бичиг хэрэг 1
8 Хан-уул 3 20 1.Хүннү молл 2. Мишээл экспо 3. Сансар худалдааны төв нийт 3 байршилд хичээлийн хэрэгсэл-12, дүрэмт хувцас-5, хүүхдийн хувцас-3 нийт 20 нэр төрлийн худалдаа явагдаж байна.
9 Чингэлтэй 3 105 1.Тусгаар тогтнолын талбай 2. Алтжин бөмбөгөр 3.   Улсын их дэлгүүр Нийт 3 байршилд 105 цэгээр худалдаа хийгдэж байна.