Дэлхийн анхны хиймэл оюун ухаантай уран бүтээлч робот Ай-Да ирэх зургадугаар сард өөрийн уран зураг, баримал зэргээрээ “Баталгаагүй ирээдүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэнэ.

Оксфордын их сургуулийн үзэсгэлэнгийн захирал Айдан Меллерийн зохион бүтээсэн тус робот нь хүн шиг толгойтой бөгөөд энэ нь жинхэнэ мэт силкон арьс, 3D-гээр хэвлэсэн шүд, буйл, камертай нүд зэргээс бүрддэг байна.

Мөн Ай-Да робот нь алгоритм ашиглан хүн, технологийн хоорондын хурцадмал байдлын тухай зураг, баримал болон хөрөг зурдаг юм. Үзэсгэлэн зургадугаар сарын 6-12-нд Оксфордын их сургуулийн Гэгээн Жоны коллежид дэлгэгдэнэ.

Өнгөрсөн зун долоон уран бүтээлчийн зургийг хиймэл оюун ухаанаар дуурайлгасан уран зургийн үзэсгэлэн гарч байсан юм.

Эх сурвалж: Dazed digital, Hypebeast