Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 05-нд Сочи хотноо Оросын ерөнхийлөгч Путинд бараалхсан байна. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монголоор дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцлоо.

Ийнхүү уг асуудлаар санамж бичиг байгуулсан ба төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй гэж Путин мэдэгджээ.

Ингэснээр хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлаа эхлүүлэх юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэх гэнэ. 

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулбал жилд гурван тэрбум доллар авна гэж эдийн засагчид тооцоолсон юм.