Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Силва хүчингийн хэрэг үйлдсэн гэх худал сүрдүүлгийн золиос болсон гэж мэдэгдлээ. Мөн хэргийн нотлох баримт болох мессеж, зургуудыг урьдчилан бэлтгэсэн гэжээ.

Сао Паулогийн цагдаагийн газраас өнгөрсөн сарын 31-нд мэдээлснээр Бразилийн оршин суугч нэгэн эмэгтэй өнгөрсөн гуравдугаар сард Неймартай Инстаграмаар танилцсан гэнэ. Неймар түүнийг Парист урьж онгоцны тийз, байрлах газар бэлдэж өгсөн ба бүсгүй тавдугаар сарын 15-нд Парист ирж Sofitel Paris Arc Du Triomphe зочид буудалд байрласан байна.

Харин Неймар орой 16:00 цагийн үед түүний буудлын өрөөнд согтуу ирж хүчирхийлсэн гэнэ. Хохирогч эмэгтэй энэ талаар Францын цагдаагийн газарт мэдэгдээгүй ба тавдугаар сарын 17-нд Парисаас нисжээ.

Энэ талаар Неймар ярихдаа, “Бидний дунд болсон зүйл бол эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дунд болдог л зүйл. Гэвч энэ нь урхи байсан” гэсэн юм.

Эх сурвалж: Al jazeera, CNN