Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэдэг ААН-д чиглэл батлуулалгүйгээр даац хэтрүүлэн тээвэрлэдэг байсан нь гүүрний эвдрэлд нөлөөлсөн байна. Тиймээс улсын байцаагчийн актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоолоо.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавих юм байна.

Мөрөн сумаас зургаан км-т байрлах Хилэнтийн гүүр нь 180 метр төмөр бетон хучилттай юм. Хилэнтийн гүүр эвдэрснээр Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Бүрэнтогтох сум болон Архангай, Завхан чиглэлийн авто замын хөдөлгөөн зогсох эрсдэлтэй юм.