Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ирэх сарын найман 8, 26-нд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Учир нь эдгээр өдрүүдэд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяр тохиож байгаа юм. Мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу уг өдрүүдэд Монголчууд бүх нийтээр амрах юм.

Сонирхуулбал, манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба хоёр улсын хилийн шугам 4709.6 км үргэлжилдэг байна. Улмаар хилийн гэрээг 1962 он байгуулжээ.  

Орос улстай хиллэдэг боомтууд,

1 Алтанбулаг авто замын
2 Сүхбаатар төмөр замын
3 Эрээнцав төмөр замын
4 Эрээнцав авто замын
5 Цагааннуур авто замын
6 Боршоо авто замын
7 Тэс авто замын
8 Арцсуурь авто замын
9 Ханх авто замын
10 Ульхан авто замын

Хятад улстай хиллэдэг боомтууд,

1 Замын-Үүд төмөр замын
2 Замын-Үүд авто замын
3 Хавирга авто замын
4 Баянхошуу авто замын
5 Сүмбэр авто замын
6 Бичигт авто замын
7 Ханги авто замын
8 Гашуунсухайт авто замын
9 Шивээхүрэн авто замын
10 Бургастай авто замын
11 Байтаг авто замын
12 Булган авто замын
13 Даян