Хятад ард улс байгуулагдсаны баяр 10 сарын 1-3 хооронд болох тул энэ хугацаанд хилийн боомтууд амрахаар боллоо. Гэхдээ олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Сонирхуулбал, манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба хоёр улсын хилийн шугам 4709.6 км үргэлжилдэг байна. Улмаар хилийн гэрээг 1962 он байгуулжээ.