Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон CBS телевизийн Мурфи Браун цувралд нарийн бичгийн ажлын ярилцлагад орж буй Хилари гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн байна.

Телевизийн зүгээс энэ талаар урьдчилж мэдэгдээгүй учир цувралын фенүүдэд гэнэтийн бэлэг болжээ.

Клинтоноос гадна Америкийн үе үеийн төрийн нарийн бичгийн дарга болох Мэделин Албраит, Колин Поуэль нар ирэх сарын долоонд гарах Хатагтай нарийн бичгийн дарга цувралд тоглох гэнэ.

Эх сурвалж: CNN, Variety