Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-нд иргэн Б нь Хятадаас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй химийн бодис хил нэвтрүүлэхийг завдлаа.

Тодруулбал, 16 шуудай Полистрол гэх химийн бодисын ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Иймд тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулжээ.

Полистрол буюу бидний хэлж заншсан шахмал хөөсөн материалыг шатаах нь маш хортой, өтгөн хар утаа, хөө ялгаруулан шатдаг байна. Ердийн байхдаа ч хорт хий ялгаруулж, хүний бөөрөнд нөлөөлж, дөнгөж тогтсон үр хөврөлийг хэвлийд байхад нь хордуулдаг гэдгийг Де факто Д.Жаргалсайхан нэгэн нийлэлдээ дурдсан байна.