Хиртэлт киноны зураг авалт хийгдсэн Орегон мужийн Сайнт Хэлэнс хот дахь байшинг түрээсэлдэг боллоо. Киноны гол дүр Белла Суан, түүний аав Чарли нарын гэр болох уг байшинг AirBnB сайтаар дамжуулан хоногийн 330 доллараар түрээслэх юм. 

Уг байшин нь таван унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй ба нэг дор 10 хүн хүлээж авах боломжтой байна. Сайтад байршуулсан зургаас харахад Беллагийн нил ягаан орны даавуу, гал тогооны өрөөний ногоон тавилга, ширээ зэрэг нь яг л кинон дээрхтэй ижил байгаа юм. 

Мөн киноны Белла, Жакоб нарын дүрийн цаасан хаачилбар ч байгаа ба Хиртэлт киноны бүх ангийг үзэнгээ үнэгүй шоколад, попкорн идэх боломжтой байна.

Эх сурвалж: The sun, 9gag