Саудын арабын нислэгийн компаний Жедда хотоос Малайзын Куала Лумпур хотыг чиглэсэн онгоц хөөрсөн даруйдаа яаралтай буцах шаардлага гарчээ. Учир нь Малайз улсын зорчигч эмэгтэй онгоцны буудлын хүлээлгийн танхим хүүхдээ орхисон байжээ.

Тэрээр том алдаа хийснээ гэнэт санаад нислэгийн багт мэдэгдсэн бөгөөд нисгэгч онгоцоо эргүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Онгоцыг зөвхөн гэмтэл гарсан зэрэг онцгой тохиолдолд эргүүлэх ёстой байдаг ч нислэгийн багийнхан хүүхдээ мартсан тохиолдол ямар арга хэмжээ авахаа мэдээгүй гэнэ.

Эх сурвалж: NZ herald, Travel nine