Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан бичиг хүргүүллээ. Тодруулбал, ТОСК ТӨҮГ, Эрэл ХХК, Хөтөл ХХК, Кью Эс Си ХХК, Монгол Драй Милк  компани, Капитал банк нь Монгол улсын хөгжлийн банкаас зээл аваад эргэн төлөөгүй байна.

Эдгээр зургаан компаний эргэн төлөөгүй зээл нийт 1.2-1.3 их наяд төгрөгт хүрсэн ба үүнээс болж Хөгжлийн банк цаашид зээл олгож чадахгүйд хүрчээ. 

ЗГХЭГ-н мэдээлснээр Хөтөл ХХК 161.5 тэрбум, ТОСК ТӨҮГ 355.5 тэрбум, Кью Эс Си 187.6 тэрбум, Эрэл 99.5 тэрбум, Монгол Драй Милк 39.4 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна. 

Мөн Жаст группийн Өмнөд Африкийн стандарт банкнаас авсан 160.1 сая долларын зээлд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан юм. Энэ дагуу Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 40 сая долларын эргэн төлөлт хийжээ. 

Иймд Прокурорын тухай хуулийн 20.1-т зааснаар төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцох эрхтэй юм.