УИД-ийн урд хөгцөрсөн самар зарж байна гэх иргэний мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар иргэн Б нь гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, самар зэргийг худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.

Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан ба иргэдийг хүнсний бүтээгдэхүүнийг ид задгай борлуулж буй газраас худалдан авалт хийхгүй байхын НМХГ-аас анхааруулж байна.

БОАЖЯ-аас 2020 оны есдүгээр сарын нэгэн хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон юм. Харин ахуйн зориулалтаар буюу 25 кг хүртэл түүж болох ба түүнээс илүү түүсэн, дамлан худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар ААН-ийг гурван сая, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно.