Бид тоймлоё, Та унш

2019.06.04 Мягмар                                             15°C   2,649.35  Нас ахар болно

Чухлыг тоймлоё


76 гишүүн 1 тойргоос сонгогддог болно

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг МАН бүлэг дэмжлээ. Хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг өөр өөр хуулиар явуулна гэх чухал заалт туссан байна.

Өөр хуулиар гэдгийг тайлбарлавал…

Орон нутгийн сонгуулийг хуучин хуулиар нь явуулах бол УИХ-ын сонгуулийг 1 тойргоор явуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ганцхан тойрогт гишүүд өрсөлдөж, хамгийн их санал авсан 76 нь УИХ-д сонгогдох юм.

Хэдэн ч хүн нэр дэвшиж болно

Нэг намаас хамгийн ихдээ 76 хүн нэр дэвшиж болно. Харин нэг иргэн 1 нэр дэвшигчид саналаа өгөх бөгөөд иргэдээс хамгийн олон санал авсан нам УИХ-д олонх болох юм. Гэхдээ хууль батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа ба энэ чуулганд хуулийн төслийг өргөн барьж, намрын чуулганы эхэнд батлахаар төлөвлөжээ.


Хилчин хотхоныг төвийн шугамд холбоно

СХД-ийн 7-р хороонд байрлах Хилчин хотхоныг АХБ-ны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбохоор боллоо. Тус хотхонд 3500 гаруй иргэн амьдардаг ч төвлөрсөн шугамд холбогдоогүй, хөрсний ус зайлуулах хоолойгүйн улмаас эрх нь зөрчигдсөөр иржээ. Одоогоор ажлыг гүйцэтгэх компанийг сонгох тендер зарлагдаад байна.


Бүх насныхан сувилалд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болно

Нас харгалзахгүйгээр иргэд ЭМД-раа гэрээт рашаан, сувилалд хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой байна. Энэ жил 54 рашаан, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч болох ба 7-10 хоног сувилуулахад ₮110 мянгын хөнгөлөлт эдлэх юм. Үүний тулд өрхийн эмнэлгээс илгээх карт, шинжилгээний бичгээ заавал авах шаардлагатай.


Фэйсбүүкийг эсэргүүцсэн нүцгэн жагсаал

Фэйсбүүк, Инстаграмд эмэгтэй хүний нүцгэн зураг нийтлэх хоригийг 100 гаруй хүн эсэргүүцэж эрэгтэй хүний хөхний толгойн зураг барьж жагслаа. Жагсаалд оролцсон  гэрэл зурагчин Спенсер Туник фэйсбүүкийн хүйсээр ялгаварлан гадуурхсан хоригоос болж бүтээлээ олонд хүргэж чадахгүй болжээ. Учир нь Фэйсбүүк, Инстаграмд зөвхөн уран зураг, барималд дүрсэлсэн нүцгэн эмэгтэйн биеийг нийтлэхийг зөвшөөрдөг юм.


Боингийн онгоц үйлдвэрийн алдаатай байх магадлалтай

Тус компаний онгоцонд автомат аюулгүйн системээс өөр алдаа илэрчээ. Америкийн агаарын тээврийн удирдлагын газрын мэдээлснээр 737 Max, 737 NG загварын 300 гаруй онгоцны далавчны хөндлөвч хэсэг үйлдвэрийн алдаатай байх магадлалтай гэнэ. Иймд уг онгоцыг ашигладаг ОУ-ын нисэх компаниудад анхааруулга хүргүүлжээ. Гэхдээ одоогоор дээрх алдаанаас үүдсэн осол бүртгэгдээгүй байна.

Таны сонорт


Image result for meat icon Нөөцийн махыг Миний дэлгүүр, Оргил болон Сансар сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхэллээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр