Төрийн гурван өндөрлөг Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр, “Энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал” гэжээ. 

Сонирхуулбал, 1924 оны намар, өвлийн заагаар Монголын өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар их хурлаа хуралдуулсан байна. Их хурлаар анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхагласан юм.