Солонгосын батлан хамгаалах яамны мэдээлснээр өнөөдөр өглөө Хойд Солонгосын эргээс Японы тэнгис рүү гурван өөр төрлийн тийрэлтэт пуужин харвасан байна. Тус пуужингууд 200 гаруй километрийн зайг туулж, 50 метрийн өндөрт хүрчээ.

Энэ сарын хоёронд мөн Пёньян хотоос ижил үзүүлэлттэй хоёр пуужин нисгэсэн ба Америк болон Солонгосын арми үүнийг пуужингийн төрлийн туршилт гэж үзжээ.

Хойд Солонгос 1984 оноос хойш 144 пуужингийн туршилт явуулж, 2017 оны 11 сарын 23-нд анхны тив хоорондох пуужингийн туршилт явуулсан юм. 

Ажиглагчдын хэлснээр Ким Жон Ун пуужингийн туршилтуудыг ашиглан иргэддээ улсынхаа сүр хүчийг харуулж, олон улсад байр сууриа хадгалдаг гэнэ. 

Эх сурвалж: CNN, WallStreetJournal