Хойдын гадаад хэргийн яам Пүрэв гарагт Америк болон тэдний холбоотнууд өмнөх засгийн газрын аль хэдийн хуучирсан ашигт малтмалийн экспорт, эдийн засаг, худалдааны хоригыг хэрэгжүүлсээр байвал манай талаас Сингапурын уулзалтад яригдсан амлалтуудаа биелүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагч цөмийн зэвсгийн асуудалд хамтарч ажиллахаар болсон билээ. Уулзалтаар хэлэлцсэн асуудал тодорхойгүй байгаа ч НҮБ Хойдыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа гэсэн юм.

Хойд Солонгосын гадаад харилцааны сайд Ри Юн Хо Иранд айлчлал хийж байгаа. Энэ үеэр тэр, “Америк бидний эсрэг дайсагнасан бодлогоо зогсоохгүй байгаа учир бид цөмийн зэвсгээ сайжруулах арга хайна” гэсэн байна.

Харин Ираны ерөнхийлөгч Хасан Рухани  Америкт итгэж болохгүйг Хойдод анхааруулжээ.

Эх сурвалж: BBC, CNN