Хойд Солонгос улс байгуулагдсны 70 жилийн ойн жагсаал Ням гарагт Пхеньян хот дахь Ким Ил Суны талбайд боллоо.

Энэ удаагийн жагсаалын онцлох үйл явдал нь цөмийн пуужинг таван жилийн дараа анх удаа олонд дэлгээгүй явдал байлаа. Мөн өмнө жилүүдийн жагсаалд Америкийг эсэргүүцсэн утгатай уриа лоозон харагдаж байсан бол энэ удаад эх орныхоо эдийн засаг, ард олны амьдралыг дэвжин дээшлүүлэх утга санааг илэрхийлсэн байна.  

Шинжээчдийн нэг хэсэг нь энэ үйл явдлыг Америктай хийсэн цөмийн зэвсгийг устгах хэлэлцээрийн нааштай үр дүн гэж үзэж байна. Харин бусад нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө дуусгасан учир дахин олонд үзүүлэхгүй шаардлагагүй болсон гэжээ.  

Харин Америкийн ерөнхийлөгч Трамп жагсаалд цөмийн зэвсэг оролцуулаагүй явдалд удирдагч Кимд талархал илэрхийлж хоёр орны харилцаа сайн байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн твиттер хуудсаараа жиргэсэн юм.  

Энэ удаагийн жагсаалд 100 мянга гаруй уран бүтээлчид оролцжээ. Жагсаал ард иргэдийн, цэргийн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд  цэргийн хэсэгт 1948 оноос өнөөг хүртэлх Хойд Солонгосын армийн дүрэмт хувцастай цэргүүд алхсан байна.

Жагсаалын төгсгөлд удирдагч Ким Жон Ун Хятадын төлөөлөгч Ли Жян Шутай гар гараасаа барин ард олонтой мэндчилсэн юм.

Уламжлал ёсоор Ким Жон Ун үг хэлээгүй бөгөөд түүний оронд Ард түмний их хурлын тэргүүлэгчдийн ерөнхийлөгч Ким Ён Нам ард олонд хандан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр энэ үеэр цэргүүдэд хандан дайн болон эдийн засгийн хөгжилд зэрэг бэлдэх хэрэгтэйг сануулжээ.

(Зүүн талаас) Ли Жян Шу, Ким Жон Ун

Эх сурвалж: NHK, CNN