Хойд Солонгосын тал Япон тэнгис рүү дахин хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Төрөл нь үл мэдэгдэх эдгээр пуужин 330 км хүртэл зам туулсан байх магадлалтай гэнэ. 

Уг туршилтаас хэдэн цагийн өмнө Хойд Солонгосын төлөөлөгч Чой Сон Хуй Америктай цөмийн хэлэлцээрээ үргэжлүүлэх ба энэ сарын сүүлээр уулзалтын товыг тохиролцоно гэж мэдэгдсэн юм. 

Хойд Солонгосын засгийн газар жил гаруй хугацаанд цөмийн пуужингийн туршилт хийгээгүй ч өнгөрсөн тавдугаар сараас хойш 10 удаа пуужингийн туршилт хийгээд байна. Судлаачдын хэлснээр эдгээрийн ихэнх нь ойрын зайн пуужин ба Хойд Солонгосын пуужингийн технологи сайжирсан байгааг харуулжээ. 

Америкийн ерөнхийлөгч Трамп эдгээр цөмийн туршилтыг тийм ч сүр дуулиан болгохгүй байгаа бөгөөд Ким Жон Ун зөвхөн холын зайн пуужин, цөмийн тэсрэх бөмбөг туршихгүй гэсэн амлалтаа биелүүлж байгаа гэж мэдэгдсэн юм. 

Ажиглагчдын хэлснээр богино зайн пуужингийн туршилт нь Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд аюул заналхийлж байгаа гэнэ. 

Эх сурвалж: CNN, Al jazeera