Хятадад гарсан вирусийн халдвар олон улсад бүртгэгдээд байгаа учир Хойд Солонгосын засгийн газар гадны жуулчдыг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ.

Хэд хэдэн орнууд нисэх буудалдаа температур хэмжигч тавьж халдварын эрсдэлтэй зорчигчдыг илрүүлэх арга хэмжээ авч байна. Харин хилээ хаасан нь анх удаагийнх нь юм. 

Хойд Солонгост зорчиж байгаа жуулчдын ихэнх нь Хятад иргэд ба өнгөрсөн онд хоёр улсын харилцаа сайжирснаар жуулчдын тоо өсжээ. 

Хойд Солонгос өмнө нь 2014 оны 10-р сард Эбола вирусээс сэргийлж дөрвөн сарын турш хилээ хааж байсан юм. Үүнээс болж тус улсад нэвтэрсэн гадны хүнийг 21 хоног тусгаарлаж байжээ. 

Хойд Солонгос эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы хомсдолтой учир 2015 онд Өмнөд Солонгост МЕРС-ын халдвар гарахад гадаадад ажилладаг иргэдээ хэдэн сарын турш эргэж ирэхийг хориглож байсан юм. 

Мөн 2003 онд САРС-ын халдвараас сэргийлэх зорилгоор гадаад жуулчдыг хил нэвтрэхийг гурван сар хориглож байжээ. 

Эх сурвалж: CNA, Reuters