Хойд Солонгосын төлөөлөгчид Кэсон хот дахь нэгдсэн холбооны байранд эргэн ирсэн гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдээллээ.

Тэднийг эргэн ирсэнд Өмнөд Солонгосын тал баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид хамтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсныг онцолжээ.

Хойд Солонгостой худалдаа хийсэн Хятадын хоёр компанид Америк хориг тавьснаас болж Хойд Солонгосын төлөөлөгчид Баасан гарагт тус байрыг орхисон юм.

Шинжээчид уг шийдвэрийг өнгөрсөн сард Вьетнамд болсон Америк, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний илрэл гэж үзсэн байна. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудалд Өмнөд Солонгосын нөлөө хязгаарлагдмал байгааг харуулсан явдал гэж үзжээ.

Хоёр Солонгосын нэгдсэн холбооны байр нь өнгөрсөн онд болсон Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзалтын дараа баригдсан бөгөөд хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг юм.

Эх сурвалж: CNN, NHK