Хойд Солонгос өнөөдөр 11:00 цагт “хүмүүнлэгийн эерэг алхам”-ын хүрээнд Өмнөдийн иргэнийг хилийн цэрэггүй бүс ПанмунЖомоор дамжуулан нутагт нь буцаасан гэж Өмнөдийн нэгдлийн яам мэдэгдлээ.

Буцаагдсан иргэн 34 настай Сү овогтой бөгөөд өнгөрсөн сард Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтэрсэн гэнэ. Иргэн Сү-ийн хувийн мэдээллийг Нэгдлийн яам мэдэгдээгүй байна.

Хойд Солонгосын улаан загалмай нийгэмлэг уг иргэнийг буцаах болсноо Даваа гарагт мэдэгджээ. Гэвч Өмнөдийн зургаан иргэн Хойд Солонгост саатуулагдсан хэвээр үлдсэн гэж Yonhap агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: Yonhap