Америкийн судалгааны 38 North баг Хойд Солонгосын Нёнбён цөмийн туршилтын талбайд уран баяжуулах үйлдвэр ажиллаж байгааг тогтоожээ.

Өнгөрсөн сарын 19-нд авсан хиймэл дагуулын зургаас үзэхэд үйлдвэрийн байшингийн дээр цас байгаагүй бөгөөд энэ нь уран олборлолт хийгдэж халуун агаар гадагшилж байх магадлалтай гэнэ.

Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Америк хоригоо багасгах арга хэмжээ авбал Нёнбён цөмийн туршилтын талбайг буулгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Судлаачид Хойд Солонгос Америкийн шийдвэрийг ажиглаж байх зуураа цөмийн хөтөлбөрөө сайжруулж байгаа хэмээн үзэж байна.

Эх сурвалж: NHK, 38 North