Хойд Солонгос богино зайн хоёр пуужинг Япон тэнгис рүү харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Эдгээр пуужин нь Өмнөд Солонгосын Вонсан хои хүртэл буюу 430 км зам туулсан байна. Одоогоор Америк, Өмнөд Солонгосын албаныхан уг туршилтыг хамтран шалгаж байгаа гэнэ. 

Тус пуужингууд нь өнгөрсөн тавдугаар сард харвасантай ижил KN-23 загварын пуужин байх магадлалтай ба энэ нь цөмийн хэлэлцээрт давуу тал олох гэсэн Хойд Солонгосын төлөвлөгөө гэж мэргэжилтнүүд үзжээ. 

Трамп-Кимийн өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд хийсэн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш хоёр орны цөмийн хэлэлцээр удаашраад байна. Улмаар Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сард 2017 оноос хойш анх удаа богино зайн пуужингийн туршилт хийсэн юм. 

Эх сурвалж: CNN, Fox