Тус улсын хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдаад байсан Японы жуулчин Томоюуки Сугимотог хүнлэг байдлын зарчмын үүднээс эх оронд нь буцаахаар болсон талаар Хойд Солонгосын мэдээллийн агенлаг мэдээллээ. Гэвч одоогоор түүнийг хэзээ суллах нь тодорхойгүй байгаа гэнэ.

Энэ сарын эхээр Японы Кёодо агенлагийн мэдээлснээр Сугимото нь Хойд Солонгосын Нампо хотоор аялж байхдаа цэргийн байгууламжийн видео бичлэгийг хийсэн хэргээр баригдсан байж болзошгүй гэжээ.

Японы засгийн газар Бээжин дэх Хойд Солонгосын элчин сайдын яамаар дамжуулан хоёр долоо хоногийн өмнө иргэнээ суллах хүсэлт тавьсан байна.

Эх сурвалж: NHK, Washington post, Japan times