Хойд Солонгостой худалдаа хийсэн Хятадын хоёр компанид Америк хориг тавьснаас болж Хойд Солонгос хилийн зэвсэггүй бүс дэх нэгдсэн холбооны байрыг орхих болсныг Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдэгдлээ. Хойд Солонгосын Кэсон хотод байрлалтай уг байр нь өнгөрсөн онд болсон хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалтын дараа баригдсан бөгөөд хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг юм.

Хойд Солонгосын тал өнөөдөр оройдоо уг байрыг орхих бөгөөд Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг үлдэхийг зөвшөөрсөн байна.

Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгосын энэхүү шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд хамтын ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэжээ.

Шинжээчид уг шийдвэрийг өнгөрсөн сард Вьетнамд болсон Америк, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний илрэл гэж үзэж байгаа юм. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудалд Өмнөд Солонгосын нөлөө хязгаарлагдмал байгааг харуулсан явдал гэж үзжээ.

Эх сурвалж: BBC, CNN