Хойд Солонгосын олон мянган эмэгтэй Хятадад хүчээр биеэ үнэлж байгаа гэдгийг Их Британий Korea Future Initiative хүний эрхийг байгууллага тогтоожээ. Ингэхдээ дйилэн нь Хятад руу зугтаж байхдаа эсвэл шууд Хойд Солонгосоос хулгайлагдаж  30 орчим юаниар хүчээр биеэ үнэлдэг байна.

Мөн Хятад эрчүүдэд 1000-50 мянган юаниар худалдагдан хүчээр гэрлэдэг бөгөөд хүчирхийлэл, дарамтан дунд амьдардаг гэнэ. Үүнээс гадна ес орчим настай охидууд веб камераар секс үйлчилгээ үзүүлдэг ба үйлчлүүлэгчдийн ихэнх нь Өмнөд Солонгосын ирдэг байдаг гэж хүний эрхийн байгууллага мэдэгдлээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь 12-29 настай бөгөөд дүрвэгчид олноороо байдаг Хятадын дүүргүүдийн зочид буудалд байрладаг байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд ийнхүү эмэгтэйчүүдийг зарж жилд 100 сая долллар олдог аж.

Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Хойд Солонгосын 200 мянга гаруй дүрвэгч Хятадад амьдарч байгаагийн ихэнх нь эмэгтэйчүүд байгаа юм.

Эх сурвалж: BBC, Newsweek