Хятадаас Хойд Солонгост ирсэн бүх иргэдийг хатуу хорионд тусгаарласан боловч нэгэн төрийн албан хаагч нууцаар олон нийтийн усны газарт орсон хэргээр цаазлагдсан гэж Өмнөд Солонгосын Донга сайт мэдээлжээ.

Мөн өөр нэгэн албан хаагч Хятадад байсан талаарх мэдээллээ нуух оролдлого хийсэн учир хөдөө орон нутаг руу цөллөгджээ.

Хойд Солонгосын хаалттай байдлаас болж эдгээр мэдэгдлүүд үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ тус улсын удирдагч Ким Жон Ун вирусийн тархалтын эсрэг маш хатуу арга хэмжээг авч байгаа юм. 

Тэрээр Хятадтай холбоотой бүх хилээ хааж, улсад ирсэн бүх гадаад иргэдийг буцаах зарлиг гаргажээ. Үүнээс гадна энэ сарын 10-нд нас барсан хүмүүсийг бүгдийг нь чандарлах хууль гаргасан байна.

Эх сурвалж: The Diplomat, The Daily Mail