Хойд Солонгост утасгүй интернетийн сүлжээг нэвтрүүлэхэд Хуавей компани тусалсан гэж Вашингтон пост сонинд нийтэлжээ. Хуавейгийн хуучин ажилтан уг мэдээллийг Вашингтон постод өгсөн байна.  

Вашингтон пост сонины мэдээлснээр Хуавей компани Хятадын төрийн өмчийн Панда олон улсын мэдээлэл технологийн компанитай хамтран 2008 оноос Хойд Солонгост хөтөлбөр явуулсан байна. Улмаар 2016 онд Пхеньян хот дахь байраа нүүлгэсэн гэнэ. 

Энэ нь Хуавей компани Хойд Солонгост тавьсан Америкийн хоригийг зөрчсөн байх магадлалтай гэнэ. 

Америкийн худалдааны департамент 2014 онд Хятадын арми болон хориг тавьсан орнуудтай худалдаа хийсэн Панда компанид экспортын хориг тавьсан юм. 

Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард үндэсний аюулгүй байдалд халтай гэж үзэн Хуавей компанийг хар жагсаалтад оруулсан юм. Ингэснээр Америкийн компаниуд Хуавейтэй хамтарч ажиллах боломжгүй болсон байна. 

Гэвч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард Хятадтай худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор Хуавейд тавьсан хоригоо цуцалсан юм. 

Америкийн худалдааны департамент 2016 оноос хойш Хуавей компани Хойд Солонгостой холбоотой эсэхийг шалгаж байна. 

Америкийн засгийн газар Хойд Солонгос, Иран, Сири зэрэг орнуудад хориг тавьсан юм. 

Эх сурвалж: Business insider, The guardian