Баярын өдрүүдэд хуушуур, салат, чихэр, жимс гээд төрөл бүрийн амттан хольж идэх нь элбэг. Гэтэл таны санаанд оромгүй өндөг, төмс, майонезоос эхлээд хооронд хольж болдоггүй хүнсний бүтээгдэхүүн олон байдаг гэнэ. Тиймээс хооронд нь хольж идэж болохгүй хүнсний талаар багахан мэдээлэл хүргэе.

Архи, шар лууван: Шар лууван нь В аминдэм агуулдаг учир спирттэй холилдохоороо элэгний өвчин үүсгэх аюултай.

Архи, хийжүүлсэн ундаа: Хэрэв архийг хийжүүлсэн ундаагаар даруулж уувал нүүрсхүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт муугаар нөлөөлдөг байна. Мөн зүрх болон тархины судсыг гэмтээдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тэгвэл архи уухдаа зөвхөн усаар даруулах нь зөв юм.

Өндөг, төмс: Бидний идэх дуртай нийслэл салатад өндөг хийх нь буруу гэнэ.  Яагаад гэвэл төмс нь төмөр агуулдаг, харин өндөг нь их хэмжээний кальци агуулдаг байна. Эдгээр нэг нэгнийхээ ашигтай амин дэмийг устгаж, хоолны шингэцийг удаашруулж, хордлогод оруулдаг гэнэ шүү.

Өндөг, гахайн утсан мах: Өөх тосыг маш ихээр агуулдаг учир таны бие үүнийг шингээх гэж маш их хүч зарцуулж нойрмог, ядруу байдалтай болгодог байна.

Өндөг, майонез:  Өндөг нь уураг болон амин дэмээр баялаг ба масло, крем, майонез зэрэгтэй хольж идсэнээр та огцом жин нэмэх болно. Харин үүний оронд брокли, ногоон өнгийн бусад ногоотой хольж идсэнээр та хэт их таргалахгүй.

Улаан лооль, өргөст хэмх: Эдгээр нь нэг нэгнийхээ аминдэмийг устгадаг байна.  Тодруулбал, улаан лооль нь витамин С ихээр агуулдаг бол өргөст хэмхэд витамин С устгах фермент байдаг гэнэ.

Тахианы мах, айраг: Тахианы махтай хоол, зууш идсэний дараа айраг уувал хоолны хордлого болдог байна.  

Хонины мах, жимс: Хонины махтай бууз идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтээж, улмаар бөөлжүүлдэг гэнэ.

Сонгино, зөгийн бал: Сонгино хуурайгаар болон сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэх нь ходоод гэмтээдэг байна.