Дуучин Элтон Жон, жүжигчин Крис Хэмсуорт, Металлика хамтлаг, тэрбумтан Кайли Женнер зэрэг урлагийн алдартнууд Австралийн түймрийг унтраах ажилд хандив өргөөд байна. Тухайлбал, Элтон Жон, Крис Хэмсуорт, Кайли Женнер нар тус бүр нэг сая, Металлика хамтлаг 750 мянган Австрали долларыг Улаан загалмай нийгэмлэг болон гал унтраах газруудад хандивлажээ. 

Цаашид мөн дуучин Пинк, Кайли Миноги нар 500 мянган доллар хандивлахаа мэдэгдсэн бол Австралийн хошин урлагийн жүжигчин Селеста Барбер фэйсбүүкээр дамжуулан 27 сая долларын хандив цуглуулсан байна. 

Үүнээс гадна жүжигчин Николь Кидман, дуучин Кэйт Урбан нар 500 мянган доллар хандивлахаар болсон бол дуучин Холси Мельбурн мужийн гал унтраах газарт зориулж хандивын тоглолт хийжээ. 

Мөн Пүүгээ цувралын од Фиби Уоллер-Бриж энэ жилийн Алтан бөмбөрцөг наадамд өмссөн хослолоо дуудлага худалдаагаар зарж түймэр унтраах ажилд хандив өргөнө гэсэн байна. 

Шинэ өмнөд Уэльс, Викториа, Өмнөд Австрали мужуудад түймрийн аюул улам нэмэгдэх шинжтэй байгаа ба өдгөө 8.4 сая га газар шатаад байна. Мөн 26 хүн амиа алдсаны гурав нь сайн дурын гал сөнөөгчид гэнэ. 

Түймрээс шалтгаалсан эдийн засгийн хохирол 4.4 тэрбум Австрали долларт хүрсэн нь 2009 онд 450 мянган га газрын хамарсан түймрээс илүү гарсан байна. 

Эх сурвалж: The guardian