Уолл Стрийтийн чоно киноны продюсер, Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакийн дагавар хүү Риза Азиз мөнгө угаасан хэргээр Малайзад баривчлагдлаа.  

Түүний Ред Гранит компани Малайзын сангаас завшсан 4.5 тэрбум доллараар Уолл Стрийтийн чоно, Тэнэгүүд, Аавын гэр зэрэг киног санхүүжүүлсэн байна. Улмаар Ред Гранит компани 2017 оны есдүгээр сард уг хэрэгтэй холбоотойгоор 60 сая долларын торгуулийг Америкийн засгийн газарт төлсөн юм. 

Харин өнгөрсөн тавдугаар сард Риза Азиз тус сангийн дансанд 57 сая доллар хийж мөнгө угаасан хэргээ нуухыг олдсон байна. Тэрээр одоогоор батлан даалтад гарсан ба шүүх хурал нь өнөөдөр болно гэж Малайзын авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Риза Азизын хойд эцэг Разак мөн улсын сангаас 681 сая доллар хувьдаа завшсан, ээж Росма Мансор нь мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан юм. Гэвч тэд өөрсдийгөө буруугүй гэсэн ба өнгөрсөн онд Риза Азиз ч хулгай, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байжээ. 

Эх сурвалж: BBC, Variety