Японы автомашин үйлдвэрлэгч Хонда компани ухаалаг уулзварын технологи бүтээжээ. Америкийн Марисвил хот, Охайо мужтай хамтран бүтээсэн V2X гэх уг технологи нь ухаалаг замын хөдөлгөөний төслийн нэг хэсэг бөгөөд уулзвар дээр гардаг ослыг бууруулах зорилготой юм.

Замын гэрэлтүүлгийн дээд хэсэгт суурилуулсан дөрвөн камер нь 91 метрийн зайд байгаа автомашин, явган хүний дүрсийг 360 градусын өнцгөөр тусгаж программын тусламжтайгаар тухайн машинд дамжуулан шаардлагатай тохиолдолд жолоочид анхааруулга өгөх гэнэ.

Жишээлбэл, жолооч уулзвараар эргэх үед явган зорчигч зам гарч байгаа тохиолдолд салхины шилэн дээр анхааруулах тэмдэг гарч ирэх юм. Хонда компани v2x технологио 200 автомашин дээр туршиж үзсэн байна.

Америкийн автозамын ослын 40 хувь нь уулзвар дээр гардаг бөгөөд ослоор нас барсан 35 мянган тохиолдлын 20 хувь нь мөн уулзварын ослоос үүдэлтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: Gaadiwaadi, Robotics and automation news