Хятад, Тайваний оюутнууд Хонг Конгийг орхин явж, Скандинавын орныхон оюутны хотхоноосоо нүүж байгаа гэнэ. Тухайлбал, Данийн техникийн их сургуулийн оюутны байр шатсан учир 36 гадаад оюутныг эх орон руу нь буцаасан байна. 

Мөн Тайваний засгийн газар Хонг Конг дахь Хятадын их сургуулийн 126 оюутандаа онгоцны тийз захиалжээ. Хятадын их сургуульд Мягмар гарагт цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдсөн гарсан юм. Улмаар цагдаа нар 142 хүнийг баривчилсан ба 10 хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн аюулгүй байдлын үүднээс бага, дунд болон их сургуулиудыг хаагаад байна. 

Үүнээс болж Хонг Конгийн шашны их сургуулийн семестрийн сүүлийн хоёр долоо хоногийн хичээл, шалгалтыг онлайнаар явуулахаар болжээ. Хятад оюутнуудын хэлснээр жагсагчид оюутны байранд дайран орж ханан дээр доромж үг хэллэг бичиж хаалгыг нь нүдэж, галдан шатаасан гэнэ. 

Улмаар тэдний ихэнх нь хөрш Шеньжень хотын зочид буудалд нэг сар үнэгүй байрлах хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Уг хөтөлбөр нь ажил хайж буй технологийн сургуулийн төгсөгчдийг тур хугацаагаар орон байраар хангах зорилгоор 2013-оос явагдаж эхэлжээ. 

Жагсагчид Хятадын засгийн газрыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж Хятадын банк, Синхуа агентлаг, сүлжээ ресторануудын Хонг Конг дахь салбар руу дайрч байгаа юм. 

Хонг Конгчууд өөрсдийн хуулийн системтэй ч Хятадын харъяат хэвээр байгаа ба тусгаар тогтнолын төлөө тэмцэж байна. Тэдний хэлж буйгаар Хятадын гар хөл болсон Засгийн газрын удирдлагууд Хонг Конгийн тусгаар тогтнолд саад болж байгаа юм. 

Харин Хятадын засгийн газар жагсагчдыг Хятадын бодлогоос зөрөхийг хүссэн бослого өдөөгчид гэж үзжээ. 

Эх сурвалж: Al jazeera, AP