Хонг Конгийн засгийн газрын эсрэг жагсаал Ням гарагт 15 дахь долоо хоногтоо үргэлжилж жагсагчид шатах бодис ашиглажээ. Харин цагдаа нар нулимс асгаруулагч, усан их буу ашиглан жагсагчдыг тараасан байна. 

Энэ удаагийн жагсаалд өмнөхтэй харьцуулахад цөөн хүн оролцсон ба жагсагчид Хятадын цэргийн бааз, Их Британий консулын газрын ойролцоох автозамыг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн метро, галт тэрэгний буудалд гал тавьсан байна. 

Нэг жагсагч усан их буруу руу шатах бодис шидэж гал тавьсан ч уг машин нь өөрөөсөө гал унтраах системтэй байжээ.  

Хонг Конгийн иргэд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Улмаар Хонг Конгийн удирдагч Кэрри Лам энэ сарын таванд тус хуулийг бүрэн цуцлаж байгаагаа мэдэгджээ.

Гэвч жагсагчид ардчиллын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цагдаа нарын хүчирхийллийг шалгах, жагсагчдыг босогч гэж тодорхойлсноо өөрчлөх, баривчлагдсан жагсагчдыг суллах гэсэн шаардлагаар эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. 

Эх сурвалж: BBC, RT