Тус компаний тоглолтууд ирэх сарын 18-нд “Алиса гайхамшгийн оронд” жүжгээр нээлтээ хийх юм байна. Мөн Гайхамшигт Гацби, Ле Корсе, Цөмөөхэй зэрэг алдарт жүжгүүдийг толилуулахаар бэлтгэжээ.

Хонг Конгын балет 1979 онд байгуулагдсан ба өдгөө Австрали, Хонг Конг, Европ, Америк, болон бусад Азийн улсын 50 гаруй бүжигчинтэй юм. Мөн бүрэн хэмжээний болон хүүхдэд зориулсан товчилсон балетын тоглолт, сонгодог, нео-классик, орчин үеийн балет зэрэг урын сантай гэнэ.

Эх сурвалж: CNN