Хонг Конгийн эмч, сувилагч нар хэн нь халдварын голомтод ажиллахаа сугалаагаар шийдэж байна.

Эмнэлгийн удирдлага бүх зүйл хяналтад байгаа гэсэн ч хөл хорионы бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагчдын хувьд байдал өөр байна. 

Хонг Конгт коронавирусийн найман тохиолдол бүртгэгдсэн ба эмч нар халдварын шинэ тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг нарийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа юм. 

Эмч нар сугалаа сугалж шударга байдлаар хувь заяагаа шийдэж байгаа бөгөөд зарим туршлагатай эмч нар албан хүчээр дайчлагдаж байгаа гэнэ.  

Халдвар авсан өвчтөнтэй ойртсон эмнэлгийн ажилчдыг өөр өвчтөнүүдтэй ажиллахыг хориглосон ба энэ нь эмч нарын ачааллыг улам нэмэгдүүлж байна. Учир нь Хонг Конгт ханиадны улирал болж байгаа ба зүрхний шигдээс, цус харвалт зэрэг хүнд өвчтэй хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа юм. 

Олон улсын эрдэмтэд одоогоор Ухань хотоос гаралтай коронавирусийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээг судалсаар байна. Түүнчлэн Америк, Хятадын эрдэмтэд вакцин гаргаж авахаар оролдож байгаа ба Америкийн хийж буй вакцинийг гурван сарын дараа хүн дээр турших боломжтой гэнэ.

Эх сурвалж: SCMP